Эцэг эхэд · Нийтлэл
Шатар хүүхдэд яагаад чухал вэ?
«Шатар тоглосон хүүхэд ухаантай болдог» гэж олон хүн хэлдэг. Үнэн үү? Судлаачид энэ асуултыг олон жил судалсан. Хариу нь сонирхолтой, бас шударга.
Судалгаа юу хэлдэг вэ?
2016 онд Жованни Сала, Фернан Гобе нар шатрын сургалтын тухай 24 судалгааг нэгтгэн шинжилжээ. Шатар сурсан хүүхдүүдийн математик, сэтгэх чадвар бага зэрэг сайжирсан байсан. Хамгийн тод үр дүн нь шатрыг удаан хугацаанд, тогтмол сурсан хүүхдүүдэд гарсан.
Харин 2016 онд Английн 100 сургуулийн 4,000 орчим хүүхдэд хийсэн томоохон туршилтаар нэг жилийн дараа хүүхдүүдийн математик, уншлагын дүн илт ахиагүй. Хүүхдүүд 30 цаг л шатар үзсэн байжээ.
Эндээс юу харагдаж байна вэ? Шатар бол шидэт эм биш. Хэдэн хичээл хүүхдийг өөрчлөхгүй. Тогтмол, системтэй хичээллэх нь л чухал.
Дасгалжуулагчийн хувьд миний харсан зүйл
- Нүүхээсээ өмнө бодох. Хүүхэд «хэрэв ингэвэл яах вэ?» гэж асууж сурдаг.
- Алдаагаа хүлээн зөвшөөрөх. Хожигдсон тоглолт бүр дараагийн тоглолтын хичээл болдог.
- Тэвчээр, анхаарал. Нэг тоглолт 30 минут ч үргэлжилж болно. Утасгүй, нэг зүйлд төвлөрнө.
- Гэр бүлийн цаг. Аав ээж, хүүхэд нэг хөлгийн ард суух нь өөрөө үнэ цэнэтэй.
Эцэг эх юуг анхаарах вэ?
- Өдөр бүр бага ч гэсэн тогтмол. Жишээ нь өдөрт 4 бодлого.
- Хожсон эсэхээс илүү юу сурсныг нь асуух.
- Хялбараас хэцүү рүү шат дараатай ахих.
Genius 1–9 ном яг ийм зарчмаар бүтсэн: 9 шатлал, 2,160 бодлого, хуудас бүрт QR хариу. Номтой танилцах →
Эх сурвалж
- Sala, G., & Gobet, F. (2016). Do the benefits of chess instruction transfer to academic and cognitive skills? A meta-analysis. Educational Research Review, 18, 46–57. eprints.lse.ac.uk
- Jerrim, J. et al. (2016). Chess in Schools: Evaluation Report. Education Endowment Foundation. educationendowmentfoundation.org.uk
Дасгалжуулагч Б. Сайнбуян
GENIUS CHESS