10 номын багц — нээлтийн үнэ 11/16 хүртэл. Захиалах
GENIUS CHESSНом захиалах

Системтэй шатрын сургалт · 5–18 нас

Нүүдэл бүр —
боломж.

Хүүхэд шатраар дамжуулан бодож, алдаанаасаа суралцаж, тэвчээртэй байж сурна. Системтэй хөтөлбөр, өөрийн номын цуврал, долоо хоног бүрийн тэмцээн — бүгд нэг дор.

Хүргэлт Монгол даяар үнэгүй · Төлбөрөө хүлээж авахдаа төлнө

Genius 1–9 ба Шатрын цагаан толгой — 10 ном шатрын хөлөг дээр
Genius 1–9 + Шатрын цагаан толгой10 ном · ISBN
5,900+ Facebook дагагч88 тоглогч Genius тэмцээнд10 ном, ISBN-тэйНям бүр 19:00 тэмцээн

Хэрхэн эхлэх вэ?

Гурван энгийн алхам

  1. 01Түвшнээ мэд

    5 минутын үнэгүй сорилоор аль номноос эхлэхийг сайт дээрээс шууд мэднэ.

    Сорил өгөх →
  2. 02Ном эсвэл сургалт

    Гэрээрээ номоор бодох, эсвэл дасгалжуулагчтай онлайн хичээллэх.

    Ном үзэх →
  3. 03Тэмцээнд ороод ахи

    Ням бүр Genius Arena-д тоглож оноо цуглуулна. Ном дуусгаад цолоо авна.

    Тэмцээн →

Genius Chess-ийн давуу тал

Хүүхдийн шатрын замд хэрэгтэй бүх зүйл нэг дор

  1. 9 шатлалХүүгээс Супер их мастер хүртэл. Хүүхэд хаана явааг тодорхой мэднэ.
  2. 2,160 бодлого60 гаруй тактикийн аргаар ангилсан, хялбараас хэцүү рүү.
  3. QR хариуХуудас бүрт. Эцэг эх шатар мэдэхгүй ч хамт сууж шалгана.
  4. Цолны шалгалтНом бүр орох, гарах шалгалттай. Давбал дараагийн цол.
  5. Түвшин тогтоох сорил5 минутад аль номноос эхлэхийг сайт дээрээс мэднэ.
  6. Өдрийн бодлогоСайт дээр өдөр бүр шинэ бодлого, хариутай.
  7. Ням бүрийн тэмцээнGenius Arena — оролцсон хүүхэд бүр оноо авна.
  8. ДасгалжуулагчБ. Сайнбуян — AFM, Улсын шүүгч, 4 жил дасгалжуулсан.
  9. Чанартай хэвлэлA5, бүрэн өнгөт, 105 г матт цаас. Ном бүр ISBN-тэй.
  10. Эрсдэлгүй захиалгаМонгол даяар үнэгүй хүргэнэ. Хүлээж авахдаа төлнө.

Бодит ном

Гарт тань очих 10 ном

Genius 1–9 ном ба шатрын хөлөг
Genius 1, 2, 3 ном
Genius 1–9 номын овоо ба хөлөг

Genius 1–9

9 шатлалт тактикийн номын цуврал

Ном бүр 240 бодлоготой, сэдвээр нь ангилсан. Хялбараас хэцүү рүү алхам алхмаар ахиж, номын төгсгөлийн шалгалтыг давбал шинэ цол авна.

  • Сэдэв бүрийн арга барилыг нэрээр нь заана — «зүгээр л сайн нүүдэл ол» биш
  • Хуудас бүрт QR код — хариугаа утсаараа шууд шалгана
  • Эцэг эх шатар мэдэхгүй ч хүүхдэдээ тусалж чадна
  • Алдааны дэвтэр, номын төгсгөлд цолны шалгалт
  • A5 хэмжээ, 105г матт цаас, бүрэн өнгөт
  • Хүүхэд ч, том хүн ч хэрэглэж болно

Өдрийн бодлого · Genius Сорилт

Аварга шиг бодоод үз.

Genius 1–9 номын жинхэнэ бодлого. Өдөр бүр шинэ бодлого гарна — хүүхэдтэйгээ хамт бодоорой. Бодоо дараад, очих нүдээ дарахад л болно.

Хөлгийг үргэлж Цагаан талаас харуулна — хэн нүүхийг дээр нь бичсэн.

Хүүхдийнхээ түвшинг тогтоох →

Хүүхдийн замнал

Эхний нүүдлээс Супер их мастер хүртэл

Шатар огт мэдэхгүй бол «Шатрын цагаан толгой»-оос эхэлнэ. Дараа нь Genius 1-ээс 9 хүртэл шат шатаар ахина. Аль шатнаас эхлэхээ 5 минутын сорилоор мэдээрэй.

Шатрын цагаан толгойЭХЛЭЛШатрын цагаан толгой
Genius 1 — ХүүGENIUS 1Хүү
Genius 2 — МорьGENIUS 2Морь
Genius 3 — ТэмээGENIUS 3Тэмээ
Genius 4 — ТэрэгGENIUS 4Тэрэг
Genius 5 — БэрсGENIUS 5Бэрс
Genius 6 — НоёнGENIUS 6Ноён
Genius 7 — Genius МастерGENIUS 7Genius Мастер
Genius 8 — Genius Их мастерGENIUS 8Genius Их мастер
Genius 9 — Genius Супер их мастерGENIUS 9Genius Супер их мастер

Онлайн сургалт

9 сарын системтэй шатрын хөтөлбөр

Дэлгэрэнгүй

Долоо хоногт 4 хичээл

Хичээл бүр 1 цаг, 19:00–20:00. Хоёр ээлж: Да·Лх·Ба·Ня эсвэл Мя·Пү·Бя·Ня.

Сар бүр тодорхой зорилт

Хөтөлбөр сар сараар төлөвлөгдсөн. Хүүхэд юу сурч, хаана хүрснийг харж болно.

Ням бүр тэмцээн

Genius Arena лиг — оролцсон хүүхэд бүр оноо авна. Тоглох нь чухал.

Одоогийн ангиуд дүүрсэн. Хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх →

Дасгалжуулагч Б. Сайнбуян
Б. СайнбуянAFM · Улсын шүүгч

Дасгалжуулагч

Б. Сайнбуян

AFMУлсын шүүгч4 жил дасгалжуулагчОлон улсын тэмцээнд тоглодогGenius 1–9 номын зохиогч
Ялалт бүр сайн биш, ялагдал бүр муу биш. Тоглолт бүрээс юу сурсан нь л хамгийн чухал.

Багаасаа шатрын тамирчин. Олон жил бодож явсан «шатрыг системтэй заах» санаагаа Genius хөтөлбөр, Genius 1–9 номын цуврал болгон бүтээсэн.

Genius Arena лиг · 11-р сар

Оролцох нь чухал. Тоглох нь чухал.

3-аас дээш тоглолт тоглосон хүүхэд бүр 5 оноо, байр эзэлбэл нэмэлт оноо. Хүүхэд бүр өөрийн түвшний бүлэгт өрсөлдөнө.

Бүтэн хүснэгт

🏆 Аваргын бүлэг

400 ба түүнээс дээш рейтинг

#ТАМИРЧИНОНОО
1Tubi691515
2lgndofchess13
3handsomesuperchin11
4Namuundulam3710
5Altan-Ochir11169

🌱 Шинэ одын бүлэг

400-аас доош рейтинг

#ТАМИРЧИНОНОО
1firelikewaterobisidian15
2Azu082513
3Khangal00711
4Subeedei111110
5Tushig05169

Дараагийн тэмцээн: Ням · 11/15 · 19:00

Түгээмэл асуулт

Эцэг эхчүүдийн асуудаг зүйлс

Хүүхэд маань шатар огт мэдэхгүй. Аль номоос эхлэх вэ?

«Шатрын цагаан толгой»-оос эхэлнэ. Хөлөг, бод, нүүдлээс эхлээд алхам алхмаар заадаг тул дуусгасны дараа Genius 1-д бэлэн болно.

Би өөрөө шатар мэдэхгүй. Хүүхдэдээ яаж туслах вэ?

Хуудас бүр дээр QR код бий. Утсаараа уншуулбал зөв хариу нь гарч ирнэ. Тиймээс хамт шалгаж, хамт суралцаж болно.

Хүргэлт, төлбөр ямар вэ?

Хүргэлт Улаанбаатар болон орон нутагт үнэгүй. Захиалгыг утсаар баталгаажуулсны дараа хүргэлтэд гаргана. Төлбөрөө номоо хүлээж авахдаа төлнө.

Том хүн ашиглаж болох уу?

Болно. Номууд насны хязгааргүй — шатрыг системтэй сурахыг хүссэн хэн бүхэнд тохирно.

Онлайн сургалтын үнэ, хуваарь?

Хүлээлгийн жагсаалтад бүртгүүлбэл дасгалжуулагч өөрөө холбогдож хуваарь, нөхцөлийг дэлгэрэнгүй танилцуулна.

Тэмцээнд яаж орох вэ?

Chess.com дээрх Genius Chess MN клубт нэгдээд, Ням гараг бүр 19:00-д тэмцээний линкээр орно. Клубт нэгдэх →

Genius Chess

Өнөөдрөөс эхэлье.

Нэг ном, нэг нүүдэл — бусад нь аажмаар ирнэ.

💬
💬 ЧатНом захиалах