Genius Хамтрагч
Хамтдаа хүүхдүүдэд шатар түгээе.
Та Genius шатрын номыг танил, дагагчдадаа санал болгоорой. Таны санал болгосноор ном авсан айл бүрээс бид танд 20,000–40,000₮ шилжүүлнэ.
Ном хүргэх, төлбөр авах, асуултад хариулахыг бид бүрэн хариуцна. Танаас ямар нэг зардал гарахгүй.
Орлогоо тооцоолж үзээрэй
Хэдэн багц борлуулбал?
Энэ бол жишээ тооцоо. Бодит орлого борлуулалтаас хамаарна.
Хэрхэн эхлэх вэ?
Гурван энгийн алхам
Бидэнтэй холбогдоно
Доорх маягтыг бөглөх эсвэл Messenger-ээр бичээрэй.
Танилцана
Дасгалжуулагч Сайнбуян тантай холбогдож, номын дээж болон хэрэгтэй материалыг хүлээлгэн өгнө.
Санал болгоно
Пост, story-доо номоо танилцуулаарай. Таны орлогыг Баасан гараг бүр шилжүүлнэ.
Шимтгэл
Борлуулалт өсөх тусам шимтгэл нэмэгдэнэ
| 1–10 дахь багц | багц бүрээс 20,000₮ |
| 11–20 дахь багц | багц бүрээс 25,000₮ |
| 21–50 дахь багц | багц бүрээс 30,000₮ |
| 51–100 дахь багц | багц бүрээс 35,000₮ |
| 101-ээс цааш | багц бүрээс 40,000₮ |
Урамшуулал
Танд зориулсан урамшуулал
- Эхний 7 хоногт анхны багцаа борлуулбал +10,000₮
- 3 багц борлуулбал 10 номын багцыг танд бэлэглэнэ
- Таны санал болгосноор ном авсан айл жилийн турш тэмцээнд үнэгүй оролцоно
- Сар бүр хамгийн их борлуулалт хийсэн хамтрагчид шагнал гардуулна
- Шинэ жилийн уралдаан 12/25 хүртэл үргэлжилнэ
- Хамтрагчдын нэгдсэн групп, хамтарсан live
Асуулт
Түгээмэл асуулт
Хэр их цаг зарцуулах вэ?
Долоо хоногт нэг пост, хэдэн story хангалттай. Зураг, бэлэн бичвэрийг бид бэлтгэж өгнө.
Дагагч цөөн бол хамтрах боломжтой юу?
Тийм. Дагагчийн тооноос илүү танд итгэдэг хүмүүс чухал. Найз нөхөд, эцэг эхчүүдийн групп ч хангалттай.
Борлуулалт гарахгүй бол хохирох уу?
Үгүй. Та ном худалдан авах, мөнгө төлөх шаардлагагүй.
Орлогоо хэзээ авах вэ?
Баасан гараг бүр. Амжилттай хүргэгдсэн захиалгын шимтгэлийг шилжүүлнэ. Цуцлагдсан захиалгад шимтгэл тооцохгүй.
Миний борлуулалтыг хэрхэн тодорхойлох вэ?
Танд код үг (жишээ нь ZAYA) болон тусгай линк өгнө. Захиалагч захиалга өгөхдөө код үгийг хэлэх эсвэл таны линкээр орно.
Ямар дүрэм баримтлах вэ?
Үнийг өөрчлөхгүй, үнэн зөв мэдээлэл өгнө, постоо нийтлэхээс өмнө бидэнтэй зөвшилцөнө. Өөрийн худалдан авалтад шимтгэл тооцохгүй. «Genius Chess» нэрээр төлбөртэй реклам гаргахгүй (өөрийн постоо boost хийж болно). Гэрээ шаардлагагүй, хүссэн үедээ зогсоож болно.
Хамтран ажиллах
Бидэнтэй холбогдоорой
Хүсэлт ирсний дараа дасгалжуулагч Сайнбуян тантай өөрөө холбогдоно.
GENIUS CHESS